ЭМЭЭГИЙНХ НЬ ФЭЙСБҮҮКИЙН КОД ЮУ БИЛЭЭ?

unnu.news
Ш.Энхжин
18 өдрийн өмнө

Хөгжилтэй ч юм шиг энэ харилцан ярианы цаана ахмад настнуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж буй.

Тэгвэл ахмад настнуудыг 

  • интернэт банк ашиглах, 
  • эмнэлэгт онлайн цаг захиалах, 
  • автобусны хуваарь шалгах зэрэг өдөр тутмын дижитал үйлчилгээг бие даан эзэмших сургалтыг “Үндэсний цахим элч” (DNA Mongolia) хөтөлбөр зохион байгуулжээ.

Нийслэл, орон нутгаас 1,277 ахмад настан оролцсон тус санаачилгыг Юнител групп дэмжиж, өнгөрсөн оны “Тогтвортой байдлын тайлан”-даа онцолсон юм.

Энэ мэтчилэн нийгэмд эерэг өөрчлөлт авчрах санаачилгуудыг хэрэгжүүлж, өөрсдийн үйл ажиллагаагааг жил бүр олон нийтэд нээлттэй танилцуулж, “тогтвортой байдлын тайлан” гаргадаг байгууллагуудын тоо жил ирэх тусам нэмэгдэх болжээ.

👉 Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан”энд дарж сонирхоорой.

ХӨДӨӨД ЭХЭЛСЭН "НОГООН ХУВЬСГАЛ"

“АПУ ХК” 2024 оны Тогтвортой хөгжлийн тайландаа Азийн Хөгжлийн Банк болон Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “АПУ Дэйри Монгол” сүүний үйлдвэрийн шинэ төслийг онцолжээ.

Нийт 40 сая ам.долларын (143 тэрбум орчим ₮) санхүүжилттэй энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор сүүний үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх бөгөөд энэ нь үндэсний үйлдвэрлэлийн цар хүрээ, хэрэглэгчдийн сонголтод бодит ахиц авчирна гэж тайланд онцолсон юм.

“Тогтвортой байдлын тайлан”-аар дамжуулан байгууллагууд гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татаж, олон улсын түвшинд ч хүлээн зөвшөөрөгдөж буйг тус төслөөс харж болохоор байна. Нийгэмд бодит үнэ цэн бүтээдэг байгууллагуудын тоо нэмэгдэхийн хэрээр өөрсдийн үйл ажиллагааг бодит баримтаар тайлагнадаг соёл тэлж, энэ нь нийгмийн хөгжилд чухал түлхэц болж буй.

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ “НОГООН БАНК”

ХасБанк 2013 оноос хойш нийт 2,543,880 тонн CO₂ ялгаруулалтыг бууруулж, 2023 онд “Монгол Улсын Онцлох Ногоон банк” цолыг хүртсэн.

Тэгвэл Улаанбаатар хотын  204,670 өрх гэр хороололд амьдардаг бөгөөд олон улсын судалгаануудын дундаж үзүүлэлтээр нэг өрх жилд ойролцоогоор 4-5 тонн нүүрс түлдэг гэж үздэг. 

Нэг тонн нүүрс шатаахад дунджаар 2.5 тонн CO₂ ялгардаг тул нэг өрхөөс жилд 11.25 тонн CO₂ ялгардаг гэж тооцоолж болно. 

Иймд ХасБанкны 2013 оноос хойш бууруулсан 2,543,880 тонн CO₂ нь Улаанбаатар хотын гэр хорооллын бүх өрх нэг жилийн турш нүүрс түлэхгүй байсантай тэнцэх хэмжээ юм. 

Ийнхүү нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт эерэг өөрчлөлт авчрах үйл ажиллагааг зөвхөн хэрэгжүүлээд зогсохгүй, түүнийгээ тайлагнах нь өөрөө нэг төрлийн нийгмийн хариуцлага болон төлөвшөөд байна. “Тогтвортой байдлын тайлан” нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хэмжих, бусадтай хуваалцах, ил тод байдлыг хангах, улмаар олон нийтийн итгэлцлийг бий болгох чухал хэрэгсэл болдог.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.