Сонгууль 2024: Нэр дэвшигчид тодорлоо

Сонгууль 2024: Нэр дэвшигчид тодорлоо

unnu.news
unnu.news
2 сарын өмнө

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нийслэлийн тойргоос нэр дэвшигчид тодорлоо

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд орон нутгийн тойргоос нэр дэвшигчид тодорлоо

Монгол Ардын намаас жагсаалтаар нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намаас нийслэлд нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намаас орон нутагт нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. 

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд  Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.

Үндэсний эвсэл 76 хүнийг нэр дэвшүүллээ

"Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтлоо. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна.

Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр "Манай эвсэл бүх улс төрийн нам, эсвэлтэй нээлттэй хамтран ажиллах бодлоготой учраас дутуу орхисон тойргууд дээр сонгогчдын дэмжиж ажиллаж байгаа нэр дэвшигчидтэй хамтран ажиллах зарчим барина" гэлээ.

Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшигчдээ танилцуулж буй юм.

Үүний араас МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдах товтой ч УЗ-ийн хуралдаан дуусаагүй байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхэллээ

АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодрууллаа. Үүний араас, саяхан тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхэллээ.

ҮБХ-ны шийдвэрээр Ардчилсан намаас 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг эцэслэн батална.

Т.Доржханд: Би Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтий аймгийн төсөв, хөгжлийн талаар мэтгэлцмээргүй байна

ХҮН Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нэр дэвшихтэй холбоотой байр сууриа илэрхийлэв.

<b><i>Т.Доржханд,<br>ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн</i></b>
Нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй. ХҮН нам “ХҮН 50/50” хөтөлбөр зарласны дагуу хамгийн их боломжийг эмэгтэй нэр дэвшигчид, залуучууддаа олгож байна.

Нэр дэвшигчдийн 23 хувийг багш нар, мөн 23 хувийг инженер, мэдээллийн технологийн салбарынхан, 18 хувийг ЖДҮ, бизнес эрхлэгчид, 15 хувийг санхүү, эдийн засгийн салбарынхан, 13 хувийг хууль эрх зүй, гадаад харилцааны мэргэжилтнүүд, 8 хувийг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд эзэлж байна.
Т.Доржханд,
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн

ХҮН нам тойрогт нэр дэвшигчдээ танилцууллаа

ХҮН Намын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Тус хуралдааны эхний хэсэгт тойрогт нэр дэвшигчдээ тодруулжээ.

ОРОН НУТАГТ НЭР ДЭВШИГЧИД:

2

НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИГЧИД:

3

УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл өрсөлдөнө

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна. 

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн холбогдох хурлууд болж, нэр дэвшигчдээ тодруулна.

Нам, эвслүүд 78 хүртэлх хүнийг сонгуулийн тойрогт, 48 хүртэлх хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.