СУРАХ БИЧИГГҮЙ Ч УНШИХ “ЗАХИАТАЙ”

unnu.news
Ш.Энхжин
12 өдрийн өмнө

2025-2026 оны хичээлийн жил сурах бичиг, сандал ширээ, хичээллэх танхимаас авхуулаад ундуй, сундуй эхэллээ. 

Нэг талаас Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрын анхны хичээлийн жил, нөгөө талаас Боловсролын сайд П.Наранбаярын хоёр дахь хичээлийн жил хэдий ч тэд бэлтгэлээ базааж “чадсангүй”.

ЯАМ ХУРЛЫН ӨРӨӨГӨӨ ЗАССАН Ч СУРАГЧИД “CU”-Д

Энэ хичээлийн жилд Баянгол дүүргийн 26-р хорооны 141-р сургууль 960 хүүхдийн багтаамжтай хэдий ч 120 бүлэгт 5009 сурагчтайгаар хичээллэнэ.

Тэгвэл хичээл орохоос нэг хоногийн өмнө Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийн дэргэдэх “CU” сүлжээ дэлгүүрийн салбар, солонгос хоолны газрыг түрээслэх боломжийг судалж байна гэж өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн юм.

Түүнчлэн энэ жил I ангид элсэн орсон 630 сурагчийг есөн бүлэгт хуваасан бөгөөд нэг ангид 70 хүүхэд суралцана. 

Гэвч нөгөө талд Боловсролын яам 969.7 сая төгрөгөөр хурлын өрөөгөө шинэчилж, цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авчээ. 

Энэ талаар салбарын сайд

“Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож байна. Ингэснээр цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм"

 гэж тайлбарласан.

Тэгвэл энэ жил нийслэлд шинээр 17 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад орсон ч ширээ, сандал, тоног төхөөрөмж зэрэг байхгүйгээс 17 мянга гаруй хүүхэд хичээлдээ хамрагдаж чадахгүй болох асуудал үүссэн. 

Сургуулийн тавилга авахад улсын төсвөөс 32.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч, худалдан авах ажиллагаа хоцорсноос 11 тэрбум төгрөгийг нь татжээ. Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг дахин шийдсэн бөгөөд одоогийн байдлаар 11 сургууль, 12 цэцэрлэг ширээ, сандалгүй хэвээр байна.

СУРАХ БИЧИГГҮЙ Ч УНШИХ “ЗАХИАТАЙ”

Боловсролын ерөнхий газраас I-V ангийн сурах бичгийг 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн 673 сургуульд нийлүүлэхээр 1,817,398 ширхэг сурах бичгийн 800 сая төгрөгийн тендер зарласан. 

Гэвч тендер зарласны дараа санхүүжилтийг бууруулсан тул тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах боломжгүй болсон гэж салбарын яам тайлбарласан. 

Сурах бичгийг тээвэрлэх төсөвгүйн улмаас орон нутгийн сургуулиуд одоо болтол сурах бичиггүй байгаа ч, Ерөнхий сайд хэт үрэлгэн зардал гаргаж, ЕБС-ийн сурагчдад 12 төрлийн захидал бичиж, орон даяар илгээсэн.

Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж байгаа ч, Ерөнхий сайд “улсын төсвөөс зарцуулаагүй” гэж няцаав.

66 ТЭРБУМЫН “АЮУЛГҮЙ ОРЧИН”

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэ онд нийслэлийн төсвөөс нийт 66.2 тэрбум төгрөг зарцуулсан.

Тэгвэл 8-р сарын 12-20-ны өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн орчны теле хяналтын камерын үзлэг шалгалтыг зохион байгуулж, дараах үр дүн гарчээ.

Түүнчлэн 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгахад:

Төрийн өндөрлөгүүдийн илгээсэн сайхан үгс хүүхдүүдийн сэтгэлийг догдлуулсан ч, бодит байдал дээр хүүхдүүд стандарт шаардлага хангаагүй орчинд ширээ сандалгүй, сурах бичиггүй, зарим нь анги танхимгүйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.