Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр хойшлууллаа
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан тул хуульд заасан бүрэн эрхийн дагуу хуралдааныг ирэх даваа гарагийн 13:00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ" гэв.
Даваа гарагийн хуралдаанаар өнөөдөр (10.10) үг хэлэхээр нэрсээ бүртгүүлсэн гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураана.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал хаанаас эхэлсэн бэ?
Хажуу тийш нь гүйлгэж үзнэ үү.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг энэ сарын 10-ны өдөр УИХ-д албан ёсоор тавьсан.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Хуралдаан дуусмагц чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.