УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг цувралаар хүргэж байна.
Энэ удаад эрүүл мэндтэй холбоотой заалтуудыг түүвэрлэн хүргэж байна. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийг Улсын дээд шүүхийн бүртгэлийн дагуу жагсаав.
- Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоонд реформ хийж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлнэ.
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ.
- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн дасгал хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ.
- Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана.
- Эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоонд шилжинэ.
- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.
- 3000 эмч, 10000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтлана.
- Эрүүл мэндийн яаралтай тусламжид шаардлагатай техник хэрэгслээр хангаж, нисдэг тэргийг яаралтай тусламжийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
- “Элэг бүтэн Монгол”, хүүхдийн “Эрүүл шүд”, “Умайн хүзүүн хавдаргүй Монгол” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.
- Олон улсын жишигт нийцсэн дараах төрөлжсөн төвүүдийг байгуулна.
Үүнд:
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулна.
- Хавдар судлалын үндэсний төв II
- Халдварт өвчин судлалын үндэсний төв II
- Зүрх судасны үндэсний төв
- Өвчний хяналт сэргийлэлтийн дэд төвүүд
- Олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн төвүүдийг Монгол Улсад байгуулж, гадаадын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлнэ.
- Эмч, сувилагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өсгөн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ.
- Уламжлалт анагаах ухааны салбарыг аялал жуулчлалын баримжаатай хөгжүүлнэ.
Эмийн чанар, аюулгүй байдал
- Эмийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэж, эмийн үйлдвэрлэлийг экспортын баримжаатай хөгжүүлнэ.
- Эмийн чанар, үнэ, аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авах, хянах боломжийг бүрдүүлсэн health.gov.mn цахим системийн хэрэглээг өргөжүүлнэ.
- Хүнс, эмийн хяналтын агентлаг байгуулан хүнс, эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлж, аюулгүй байдлын түвшинг ахиулна.
- Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулна.
- Хүнс, эмийн чанар баталгаажуулах өндөр технологит суурилсан лавлагаа лаборатори байгуулахыг бодлогоор дэмжинэ.
- Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ.
- Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна.
- Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ.
- Хуурамч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог сайжруулан транс тос, сахар, далд давсны хэмжээг бууруулна. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна.
- Хар тугалга болон бусад хортой нэгдэл агуулсан импортын ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон барилгын материалд тавигдах хяналтыг сайжруулж, нэгдсэн стандарттай болгоно.
- Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлнэ.
- Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн бие даасан байдал, засаглалыг боловсронгуй болгоно.
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, эмнэлзүйн заавар, журам, стандартуудыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулна.
- Яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно.
- Нас баралтыг бууруулах зорилгоор жендэрт суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна.
- Эмнэлгийн зарим барилга байгууламжийг дуудлага худалдаанд оруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Явуулын эмнэлгийн тоог нэмэгдүүлж чанаржуулахад анхаарч, өрх, сум, багийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
- Орчин үеийн хиймэл оюун ухаан, хүний бүтэн генийг тайлж унших технологи, био-протез, сахар хэмжигч наалт, робот мэс заслын систем болон бусад дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаталсан бодлого боловсруулж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ.
- Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний хяналттай холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог шинэчилж, эмийн үнэ, чанар, зохистой хэрэглээ, хүртээмжийн бодлогын хэрэгжилтийг шинэ түвшинд гаргана.
- Үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, нэн шаардлагатай болон түгээмэл эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэнэ.
Чадамжтай мэргэжилтэн
- Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тухай, Эмнэлгийн мэргэжилтний гэм буруутай үйлдлээс үүссэн хохирлыг барагдуулах тухай, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулж, батлуулна.
- Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, урамшуулал, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинээр бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг үйлчлүүлэгчдийн оролцоотой, ил тод, шударга болгоно.
- Эмч нарын ажил, үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, ил тод, шударга, өрсөлдөөнд суурилсан тусламж, үйлчилгээг нэвтрүүлнэ. 38 төрлийн программыг нэгтгэж, давхардлыг арилгана.
- Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмчийг бодлогоор дэмжиж, тоог нэмэгдүүлнэ.
- Анагаах ухааны чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын ажиллагааг сайжруулна.
- Эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийг ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд резидэнт эмч нарын оролцоог нэмэгдүүлж, цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулна.
Цахим эмнэлэг
- Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэнэ.
- Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлнэ.
- Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.
Эрүүл мэндийн оновчтой санхүүжилт
- Оношийн хамааралтай 708 бүлэгт суурилсан санхүүжилтийн тогтолцоог эрс сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана.
- Эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх бодлого баримталж, иргэн бүр хяналт тавих цахим системийг бий болгоно.
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өртгийг тооцож, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулна.
- Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.
- Хүүхдийн шинжилгээ, эмчилгээ болон шүдний өвчлөл, согог гажиг, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлнэ.
- Төрийн эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгээр, гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Монголын уламжлалт анагаах ухаан
- Уламжлалт анагаах ухааны өв санд тулгуурлан дэлхийд өрсөлдөх эрүүл мэндийн бүтээгдэхүүн бий болгож, экспортод гаргана.
- Уламжлалт анагаах ухааны анхан шатны эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн салбарт эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
- Уамжлалт анагаах ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, уг салбарыг дэлхийд таниулна.
- Бүсийн төвүүдэд орчин үеийн оношилгооны төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, иргэдийн цаг, зардлыг хэмнэнэ.
- Агаарын түргэн тусламжийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгож, яаралтай тусламжийн түвшинг олон улсын зэрэглэлд хүргэнэ.
- Аймгуудад хавдрын эмчилгээ, сувилгааны төвүүдийг нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд олон нийт, олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, үйл ажиллагааны зарим санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалтай холбох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Сумдын ерөнхий боловсролын сургуулийг сургуулийн эмч, сэтгэл зүйчтэй болгож, хүүхэд, залуусын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН санаачилгын хүрээнд зохион байгуулна.
- Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг хувийн хэвшилд түшиглэн байгуулахыг бодлогоор дэмжиж, эрдэм шинжилгээ, судалгаа болон уламжлалт эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
- Эмнэлгийн байгууламжууд, дэд бүтцийг орчин үеийн стандартад нийцүүлнэ.
- Оношилгооны чадавх, эмчилгээний сонголт, өвчтөний үр дүнг сайжруулахын тулд эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи, эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг нэмэгдүүлнэ.
- Явуулын эмнэлэг, алсын зайн оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг, ялангуяа хөдөө орон нутаг, үйлчилгээ муутай бүс нутагт сайжруулах бодлого боловсруулна.
- Эмч, сувилагч, туслах ажилтнууд зэрэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургахад хөрөнгө оруулалт хийх замаар салбарын боловсон хүчнийг бэхжүүлж үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.
- Урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн ачааллыг бууруулж, хүн амын эрүүл мэндийг бүхэлд нь сайжруулахын тулд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, үзлэг оношилгоо зэрэг урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжинэ.
- Бүх иргэд санхүүгийн ямар ч саад бэрхшээлгүйгээр зайлшгүй шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхийн тулд бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээг бий болгохыг дэмжинэ.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иж бүрэн, тогтвортой хүргэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага, ТББ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
- Монгол улсын төсөв дэх эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх бодлогыг баримтална.
- Төрөөс хариуцан төлж буй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг дундаж хувьд ойртуулна.
- Эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч болон эмийн компаниудтай хэлэлцээр хийх замаар төлбөрийн чадварт нийцсэн, үйлчилгээний нийт зардлыг бууруулах чиглэлээр ажиллана.
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, чадавхийг сайжруулах замаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ.
- Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хөтөлбөрт эрүүл аж төрөх, амьдралын зөв дадал эзэмшүүлэх агуулгыг тусгаж, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламжийн ачааллыг тэнцүүлж, хүн амд чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжинэ.
- Эрүүл мэндийн салбарын цахим үйлчилгээ, техник технологийг сайжруулснаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг дээшлүүлж, иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгох, иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ өөрөө хянах боломжийг бүрдүүлэхэд чиглэж ажиллана.
- Оношлогоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг иргэд бүс нутагтаа авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Бүх нийтийн биеийн тамирыг амьдралын нэг хэсэг болгосноор халдварт бус өвчин, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл идэвхитэй амьдралын зөв хэв маягтай Монгол хүнийг төлөвшүүлнэ.
- Халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлнэ.
- Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, Монгол анагаах ухааныг олон улсад бренд болгон хөгжүүлнэ.
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоог сайжруулж, эрүүл мэндийн байгууллагын хараат бус, бие даасан удирдлагыг дэмжиж, хувийн болон улсын даатгалын хосолсон тогтолцоог хөгжүүлэх замаар эрүүл мэндийн даатгалын санг нэмэгдүүлж, даатгалаа төлсөн иргэн үр шимээ хүртэх боломжийг нэмэгдүүлнэ.
- Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт тулгарсан саад бэрхшээлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг авна.
- Эмнэлгийн үйлчилгээ, чанарын түвшинг ахиулж, бүсийн оношлогооны төв, аймгүүдийн болон дүүргүүдийн нэгдсэн эмнэдэгүүдийг 3-р шатлалын эмнэлгийн түвшинд хүргэх бодлого боловсруулна. Үүнд:
- Эмнэлгийн барилга байгууламжуудыг орчин үеийн эмнэлэгийн шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авна.
- Эмнэлэгүүдийг орчин үеийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх асуудлыг нэгдсэн бодлогоор зохион байгуулна.
- Нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэх, гадаад дотоодод сургах, хэвийн төлөвийг тодорхойлж хэрэгжүүлнэ.
- Иргэдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах тогтолцоог бий болгох, иргэд өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх цогц арга хэмжээ авна.
- Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, мэдээллийн санг бий болгоно.
- Хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх хориотой эм бэлдмэлийн хууль бус худалдаа хэрэглээг бүрэн таслан зогсоох, салбар хоорондын бүтцийг бий болгоно.
- Архи, тамхи хэрэглэх болон бусад хорт зуршлын эсрэг өргөн хүрээтэй ажил зохион байгуулж, архи, тамхины үйлдвэрлэл, импортод онцгой хяналт тогтооно.
- Төрөлтийг дэмжих эдийн засгийн бодлогыг төрөөс авч хэрэгжүүлнэ. Сум бүрт төрөхийн өмнөх, дараах амралт, сувилгааны газрыг сэргээн тохижуулна. Эх нялхасын эндэгдлийг зогсоох зорилт тавина.
- Орчин үеийн тоног төхөөрөмжтэй оношилгоо, эмчилгээний төвийг аймаг бүрт байгуулах, орон нутагт эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Эмч мэргэжилтнийг хөдөө орон нутагт тогтвор сууршилтай ажиллуулахыг төрийн бодлогоор дэмжинэ. Бүх хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулах бодлого баримталж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
- Ардын уламжлалт анагаах ухааны үр нөлөөтэй аргуудыг орчин үеийн анагаах ухаантай зохистой хослуулан хөгжүүлэх бодлого баримталж, эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлнэ.
- Эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан, ил тод байдлыг хангаж, дотоодод хийгдэх бүх төрлийн эмчилгээний зардлыг ЭМД-аас бүрэн даадаг болох зорилго тавьж ажиллана.
- Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах бодлого баримтална.
- Эх хүүхдийн эрүүл мэндийг онцгой анхаарч хүн амын өсөлтийг дэмжиж гэр бүлд үр шилжүүлэн суулгах мэс ажилбар, жирэмсэн үеийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж төрөлтийг дэмжих бодлого баримтална.
- Эрүүл мэндийн төлбөрт үйлчилгээнд нийгмийн тодорхой бүлгүүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, ажилчдын ажлын ур чадвар хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор, мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
- Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улс оронд хийлгэхийг хориглох бодлогыг хэрэгжүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгоно.
- Хөнгөвчлөх эмчилгээг олон улсын стандартын дагуу хөгжүүлнэ.
- Хууль бус эмийн худалдааг таслан зогсооно.
- Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг ажлын ачаалал, ажлын нөхцөл, ур чадвар, чиг үүргээс хамааран хөдөлмөрийн үнэлэмжийг шинэ түвшинд үнэлгээжүүлнэ.
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг ДНБ-ний таван хувь хүргэх бодлого баримтална.
- Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа судалгаа шинжилгээний эмнэлгийг бодлогоор дэмжиж ажиллана.
- Эрүүл мэндийн салбарыг Япон, БНСУ-ын тогтолцооны жишгээр хөгжүүлж олон улсын түвшинд хүргэнэ.
Эрүүл мэндийн салбарын удирдлага, санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй болгох
- Эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог боловсронгуй болгох эрх зүйн орчинг бий болгож, дотоод гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлана.
- Эрүүл мэндийн ажилтны үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Эмч, сувилагч нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх хөшүүргийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Эмч эмнэлгийн ажилтны орон тоог нэмэгдүүлэхийг дэмжинэ.
Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр нөлөөтэй тогтолцоо бий болгох
- Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон, дүүрэг бүрт нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлэн, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, дадал, хандлагыг бүрдүүлэхэд анхаарна.
- Эмийн болон хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартыг чанд мөрдүүлнэ. Вакцин, эмийн хяналтын үндэсний лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, бусад төрлийн донтолт, хорт зуршлын хамааралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх тогтолцоог сайжруулахад анхаарна.
- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн агаарын бохирдлыг арилгахын тулд олон тулгуурт эрчим хүчийг ашиглаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор иргэдийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бий болгоно.
- Амьдралын чанарын хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулна.
Эрүүл мэндийн сайн засаглалыг сайжруулж, санхүүжилтийг оновчтой болгоно
- Эмнэлгийн тусламжийн шатлал бүрд “E-hospital” платформыг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоог шуурхай, чирэгдэлгүй болгоно.
- Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулна.
- Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх үе шаттай арга хэмжээ авна.
- Эрүүл мэндийн салбарын бүсчилсэн тогтолцоог хөгжүүлж, зургаан бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн хүний нөөц, технологийн чадавхыг сайжруулна.
- Анхан, дунд шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлнэ.
Эрүүл мэндийг хамгаалах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ
- Монгол төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан, бодлогоор дэмжин ажиллана.
- Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах “Эрүүл аж төрөхүй” цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.
- “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр настны бие, сэтгэлийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- “Эрүүл мэнд эрхэм баян” хөтөлбөрөөр ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- “Сэтгэл эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр Монгол хүний бие, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Иргэн хаана байхаас үл хамааран хамгийн найдвартай оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлж, эмнэлгийн үйлчилгээний “арын хаалга” гэх ойлголтыг үгүй болгож, хүн бүрд тэгш, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үзүүлнэ.
- авлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж сэтгэл ханамжгүй байдал, хүлээгдэл, чирэгдлийг үгүй болгоно.
- Эмчилгээний үр дүнг эмнэлэгт хэвтэлт эсвэл ор хоногийн тоогоор бус өвчний эдгэрэлт, амьдралын чанарын ахицаар үнэлдэг тогтолцоог төлөвшүүлнэ.
- Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхи, чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж, татварын тодорхой хувийг эдгээрийн зохисгүй хэрэглээнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулна.
- Биеийн тамир, спортын салбарын тогтолцоог шинэчилнэ.
- Гоо сайхны мэс засал болон гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулна.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулна
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ, төлбөрөөс хамаарч эдийн засгийн дарамтад орох эрсдэлээс иргэдийг хамгаалах үүднээс эрүүл мэндийн салбарт хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэн даатгуулагчид очих өгөөжийг нэмэгдүүлнэ.
- Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлнэ.
- Хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгаан болдог өвчин эмгэгийн эмчилгээнд даатгалаар олгох эмийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, олон нийтэд ил тод байлгана.
- Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаад руу урсах эмчилгээний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд хүүхэд болон насанд хүрэгчдийн эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах боломжийг судалж шийдвэрлэнэ.
Эм зүйн тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ
- Чанарын баталгаатай эмийг хэрэгцээт хүнд хүргэх бүтэц, зохион байгуулалт болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмийн хяналтанд олон улсын стандартыг хэрэгжүүлнэ.
- Эм, вакцин, био бэлдмэлийн чанарын хяналтын лабораторийн хүний нөөцийг чадавхжуулж, технологийн шинэчлэл хийнэ.
- Эх орны брэнд эм, биотехнологийн болон гоо сайхны бүтээгдэхүүн, экспортод чиглэсэн эмийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэхийг дэмжинэ.
Бусад
- Хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний үед авах арга хэмжээний цогц төлөвлөгөө боловсруулан улирлын чанартай халдварт өвчнөөс сэргийлэх сургалтуудыг тогтмол олон нийтэд хүргэдэг стандарт хөтөлбөртэй болно.
- Эрүүл монгол хүн бодлого, төслийг тасралтгүй хэрэгжүүлнэ.
- Нийслэл болон улсын статустай хот, аймгийн төвүүдэд орчин үеийн эмчилгээ оношилгооны төв шат дараатай байгуулна.
- Өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгийн үйлчилгээний чанар, стандартыг хангасан эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Өндөр өртөгтэй эмчилгээ, нөхөн сэргээлт, эмийн зардлын хөнгөлөлтийг төрөөс үзүүлж, хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалд хамруулахыг дэмжинэ.
- Хувийн хэвшлээс эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хууль санаачилна.
- Эрүүл мэндийн салбарыг өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ.
- Эрүүл мэндийн салбарт тогтолцооны шинэчлэл хийнэ.
- Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төрийн ба хувийн даатгалын холсолсон тогтолцоонд шилжүүлэхийг хуульчилна.
- Монгол хүн бүрд зорилтот цогц эрүүл мэндийн шинжилгээг хийж, эрүүл мэндийн суурь судалгааг хийнэ.
- Суурь судалгаанд үндэслэсэн зорилтот эмчилгээг орон даяар хэрэгжүүлнэ. Улаанбаатарт Эх нялхас II төрөх эмнэлэг, бүсүүдэд эх нялхасын 5 эмнэлэг барина.
- Улаанбаатарт нарийн мэргэжлийн 2, бүсүүдэд 5 нарийн мэргэжлийн эмнэлэг, эрүүл мэндийн судалгаа, хөгжил, шинжилгээний эмнэлэг барина.
- Улс орон даяар эмч, эмнэлэгийн ажилтаны цалинг нэмэгдүүлнэ.
- Олон нийтийн өмчит эм, эмнэлэгийн хэрэгсэлийн үйлдвэрийг байгуулна. Эмийн хангамжийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эхлүүлнэ.
- Хувийн өмчөөр байгуулсан эмийн үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжинэ.
- Өвчин туссан хойно нь эмчлэх биш өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг чухалчилна. Нийтийн биеийн тамирыг дэмжиж, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин, хорооллын төлөвлөлтөнд цэцэрлэгт хүрээлэн, гүйлт, дугуйн зам, усан сан зэргийг заавал тусгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- ЭМД-ын оновчтой, үр дүнтэй, энэрэнгүй хувилбарыг боловсруулж нэвтрүүлнэ. Хүн амын өсөлт нь улсын хөгжлийн чухал хэсэг бөгөөд эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол үзүүлэлт гэж үзнэ. Улсын орны эдийн засгийн чадавхи сайжирч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэх нь хүн амын өсөлтөнд сайнаар нөлөөлөх тул урамшууллын оновчтой бодлого нэвтрүүлнэ.
- Архинаас салах бодлогын хувьсгалыг хийнэ. Архи үйлдвэрлэх зөвшөөрлүүдийг цэгцэлнэ. Экспортын баримжаатай болоход нь дэмжинэ. Архины борлуулалтыг хумина.
- Хүн бүрийг эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, төлбөрийн дарамтгүй оношилгоо, эмчилгээ, үйлчилгээнд хамруулж, ард олноо өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хэвшүүлэх, эмийн аюулгүй байдлыг хангаж, эмийн үнийн дарамтаас хамгаалах, эрүүлжүүлж илааршуулах явдлыг эрүүл мэндийн салбарын тэргүүн зорилт болгоно.
- Өрхийн болон сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийг эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, зайн оношлогоог нэвтрүүлэх, хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт ололтыг хямд хүртээж, эх орондоо найдвартай эмчлэгдэх нөхцлийг бүрдүүлэх бодлого баримтална.
- Хүн ардад ажил, амьдралын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, агаар, хөрс, усны бохирдолтоос болж эрүүл мэндээр хохирогсдын шууд хохирлыг төрөөс нөхөн төлж, улмаар буруутай этгээдээр нөхөн төлбөрийг гаргуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
- Өвчин туссан хойно нь эмчлэх биш урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг чухалчилна.
- Нийтийн биеийн тамирыг дэмжиж, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин, хорооллын төлөвлөлтөнд цэцэрлэгт хүрээлэн, гүйлт, дугуйн зам, усан сан зэргийг заавал тусгах хууль зүйн орчныг бүрдүүлнэ.
- ЭМД-н оновчтой, үр дүнтэй, энэрэнгүй хувилбарыг боловсруулж нэвтрүүлнэ.
- Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт заавал хамруулах болно. Монгол хүний дундаж наслалтыг 75 насанд хүргэх эрүүл, аюулгүй, аз жаргалтай нийгмийг бүтээнэ. Монгол хүн эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин бий болгох болно.
Байхгүй
- Архи, согтууруулах ундаа, тамхи гэх мэт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналтыг сайжруулж, өндөр татвар оногдуулах замаар хязгаарлана. Нийт иргэдийнхээ эрүүл мэнд, цус ойртолтын өвчний эсрэг бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
- Уртасгасан цагаар сургууль дээр байх хугацаанд хүүхэд өсөлтийн үе шатандаа тохирсон өсөх хөгжих, эрүүл, аюулгүй орчинд байх боломжийг бүрдүүлэхэд боловсролын салбарын худалдан авалтын бодлогыг чиглүүлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хүрээнд “Эрүүл мэнд”-ийн бодлогыг амьдралд хэрэгжүүлнэ.
- Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй нийслэл, аймгийн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн оношилгоо, шинжилгээний чадамжийг дээшлүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулна.
- Эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг нэгтгэж дотоодын хэмжээнд нэг үндсэн баазаас мэдээлэл авдаг, солилцдог, эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд бүгд одоо ашиглагдаж байгаа аль нэг программыг ашиглах тогтолцоог бүрдүүлнэ.
- Яаралтай тусламжийн үндэсний чадавхыг дээшлүүлэх, нийслэл, орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээ иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно.
- Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулна.
- “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх. Нийгмийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, эрүүл хооллолт, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээг хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах санал санаачилгыг дэмжинэ.
- ЭМД-н сангаас улсын эмнэлгүүдийг санхүүжүүлдэг тогтолцоог хэвээр хадгалж, хувийн эмнэлгүүд иргэдэд ЭМД-аар үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд, нэмэлт төлбөр авахгүй байх, ЭМД-г зүй зохистойгоор зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудын мэргэжлийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллах аливаа санал санаачилгыг дэмжинэ.
- Эмнэлгийн ажилтанд ногдох өвчтөний тоог олон улсын жишигт хүргэж өвчтөнд үйлчлэх, асаргаа сувилгааны чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. Анагаахын боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжлийн эмчийг дотоод, гадаадад бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Эм, био бэлдмэлийн худалдаанд хатуу хяналт тогтоох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, тэднийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд нийтийн биеийн тамирыг амьдралд хэвшүүлж бүх нийтээр эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг үе шаттай бүрдүүлнэ.
- Архи, тамхи зэрэг хорт зуршил, төрөл бүрийн мансууруулах бодисын аюулаас ард иргэд, хойч ирээдүйгээ хамгаалах архидалт, мансуурлын эсрэг хөтөлбөр, сургалтын санаачилгыг бүх талаар дэмжинэ.
- Иргэдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн суурь боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгоно.
- Бүх төрлийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хиймэл оюун ухаан, инновац технологийг бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдийг хорт хавдар өвчнийг эрт оношлох, эмчлэх боломжоор хангаж, клиникийн тусгай эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэхийн төлөө тууштай ажиллана.
- Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд өрсөлдөхүйц брэнд болгож экологид суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг оновчтой шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлнэ.
- Хүн амын ундны усны хангамж, саарал ус, химийн үйлдвэр, ахуйн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, эрүүл, аюулгүй орчныг бий болгох хууль эрх зүйн орчныг сайжруулна.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн тогтолцоог Монгол улсдаа хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Өсвөр насны хүүхдүүд, оюутан залуучуудыг аливаа төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжих хууль эрх зүйн орчныг сайжруулж, амьдралд хэрэгжүүлнэ.
Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.