Монгол Улсын санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн 7-р сарын 11-ний өдөр тэмдэглэнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6-р сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна.
Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилжээ.
Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Австри, Бахрайн, Бразил, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Венесуэл, Катар, Лесото, Марокко, Оросын Холбооны Улс, Португал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайланд, Турк, Япон, Бүгд Найрамдах Киргиз Улс, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.
Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.