⏯️ Ард хоцорч буй энэ онд монголчууд бид нэгдэж чадвал ямар хүчтэйг харуулсан он байлаа.
Саад бэрхшээл, бухимдал, тодорхойгүй байдал үргэлжилсэн ч түүнийг давах итгэл, дуу хоолой илүү чанга сонсогдов.
⚖️ Шударга бусын эсрэг залуус нэгдэж, үзэл бодлоо төв талбайгаас илэрхийллээ. Энэ бол ирээдүйнхээ төлөөх шаардах эрхээ сануулсан мөчүүд байв.
🏟️ Үүр цайтал дэмжсэн ялалт, уйлж баярласан шөнүүд ч энэ жилийн тод өнгө байв.
🏀 3x3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий дэд аварга.
🎮 CS-ийн Мажорын дэд аварга.
💪 Netflix-ийн “Physical: Asia” шоуны дэд аварга.
Спорт, тэсвэр, сахилга бат биднийг дахин нэгтгэв.
🇲🇳 Монгол Улс 2025 онд хуваагдахаас илүү нягтарч, дуугүй байхаас илүү дуугарсан жил байлаа.
Бид талбай дээр ч, тайзан дээр ч, бодит амьдрал дээр ч хамтдаа зогсож чаддагаа харуулсан он.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.