Г.Занданшатарын Засгийн газрын өргөн мэдүүлж буй анхны төсвийн төслийг ирэх долоо хоногийн даваа гарагт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.
Монгол Улс 2024 оны УИХ-ын сонгуулиас эхлэн бүсчилсэн тойргоор зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний хуваарилалтыг сонгуулийн тойргоор авч үзвэл “дарга нар”-ын тойрогт хамгийн өндөр байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэр дэвшсэн зүүн бүс, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр дэвшсэн баруун бүс, Сангийн сайд Б.Жавхлангийн нэр дэвшсэн төвийн бүс, Ерөнхий сайд Г.Занданшатарын нэр дэвшсэн баруун бүсэд улсын төсвийн хэрэгжих хөрөнгө оруулалтын дүн өндөр байна.
Хөрөнгө оруулалтын зардлыг аймаг тус бүрээр авч үзвэл, энэхүү жагсаалтыг Төв, Хэнтий, Дорнод, Завхан, Ховд аймаг тэргүүлж байна.
Харин улсын төсвөөс дэмжлэг авдаггүй буюу төсвөө өөрсдөө бүрдүүлдэг Орхон, Дундговь, Дорноговь аймгийн хөрөнгө оруулалтын зардал хамгийн бага байна.
Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын дүнгээр Хэнтий аймаг тэргүүлж байна
Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын дүнг хүн амын тоотой харьцуулбал:
- Хэнтий - ₮2.15 сая
- Говьсүмбэр - ₮1.92 сая
- Төв - ₮1.9 сая
- Завхан - ₮1.81 сая
- Дорнод - ₮1.57 сая
- Ховд - ₮1.255 сая
Ирэх онд 14 аймаг улсын төсвөөс төсвийн дэмжлэг авна
- Хөвсгөл: 40.7 тэрбум ₮
- Завхан: 39.2 тэрбум ₮
- Увс: 37.8 тэрбум ₮
- Архангай: 32.6 тэрбум ₮
- Баянхонгор: 31.3 тэрбум ₮
Сонгуулийн тойргоор авч үзвэл, 1, 2, 4-р тойргийн аймгууд өндөр төсөвтэй байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.