Цахим торгоны замын эхлэлийг монгол залуус…

unnu.news
unnu.news
2 сарын өмнө

Редакцын бус контент


Технологийн тэргүүлэгч групп компаниудын нэг болох "Интелмайнд" ХХК саяхан Хятадын "Алибаба" групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээ зарлаж байсан бол энэ удаад өөрсдийн үүсгэн байгуулсан технологийн компани болох "Коди" ХХК-ийн цахим худалдааны технологийн үйлчилгээг Төв Азид нийлүүлж эхэллээ.

Тэдний цахим худалдааны технологи нь улс хоорондыг холбосон худалдан авалт хийх боломжтойгоороо хамгийн онцлог бөгөөд орчин үеийн цахим торгоны замын худалдааны өргөн боломжийг бий болгох том зорилготой ажиллаж байгаа аж.

"Коди" ХХК нь сүүлийн жилүүдэд "Fly Asia Best 50" буюу Азийн шилдэг 50 технологийн компани, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны "Star Venture", "Google for Silkway" хурдасгуур хөтөлбөрт шалгарсан амжилттай старт-ап компани юм.

"Коди" ХХК-аас хөгжүүлсэн технологи нь Узбекистан Улсын банк, төлбөр тооцоо, агуулах, логистикийн компаниудтай холболтуудыг бүрэн хийж гадаадын зах зээлд амжилттай нээлтээ хийсэн. Мөн дотоодын 140 гаруй том хэмжээний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид "Коди" системийг ашиглаж, 1.8 сая хүнд цахим худалдааны үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ тэдний технологийн үйлчилгээг дээрх байгууллагууд авснаар гадаадын орны технологи ашиглан жилд 2,5 сая орчим ам.доллар, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 10 сая орчим ам.доллар гадаад зах зээл рүү гарах байсныг дотооддоо авч үлджээ.

"Интелмайнд" болон "Коди" компани нь Төв ази дахь энэхүү үйлчилгээг цаашид тэлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Узбекистанд нийлүүлээд байгаа монгол залуусын технологийг та бүхэн tut.uz холбоосоор орж танилцаарай.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://cody.mn холбоосоор холбогдох боломжтой.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.