Улаанбаатар хотын баруун бүсэд байрлах "New Ulaanbaatar Dragon Terminal"-ын гадна талбайд агаарын чанарыг бодит цагт харуулдаг цагт цамхаг ашиглалтад орлоо.
"ITZone" компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд суурилуулсан энэхүү цаг нь цаг заахаас гадна цаг агаар, агаарын чанарын индекс (AQI), PM2.5 тоосонцор болон CO-ийн түвшинг шууд мэдээлнэ. Ингэснээр иргэд эрүүл мэндээ хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Өвлийн улиралд агаарын бохирдол өндөртэй байдаг нийслэл хотын хувьд орчны мэдээллийг ийнхүү ил тод болгох нь иргэдийн өдөр тутмын амьдралын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм.
Сөүл, Парис, Сан-Франциско зэрэг дэлхийн томоохон хотуудын нийтийн мэдээллийн системтэй ижил зарчмаар ажиллах тус байгууламж нь хотын орчныг орчин үеийн, мэдээлэлд суурилсан болгоход чиглэсэн бөгөөд "ITZone" компанийн хэрэгжүүлж буй хоёр дахь ухаалаг цагны төсөл ажээ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.